Төрийн албаны шалгалт эхлэхэд 10 хоног үлдлээ

shalgalt-korea-middleНийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалт энэ сарын 24-нд болох гэж байна. Уг мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Нийслэлийн нутгийн захиргааны III байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ II давхрын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19, 20-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэх аж.

Шалгалт өгөх иргэд материал бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай юм байна.

Тодруулбал, Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх), Боловсролын төвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, ажил байдлын тодорхойлолт, Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт, “3 х 4”-гийн хэмжээний цээж зураг дөрвөн хувь, ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг авчирч бүртгүүлэх гэнэ

Бүртгүүлсэн иргэд энэ сарын 24-ний өдөр 07.30 цагт шалгалт авах Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд ирсэн байх бөгөөд шалгалт 08.00 цагаас эхлэх аж.

Анхаарах зүйл шалгалтад орох иргэд иргэний үнэмлэхээ заавал авчрах шаардлагатай аж.

Ugluu-logo17

 

 

Санал болгох мэдээ

“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB food festival-2026” олон улсын …