Сүүлийн 21 жилд болсон “Офэлиа” хүчтэй далайн хар шуурга Английг чиглээд байгаа талаар “Met Office’ цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүллээ. 128км/цагийн хурдтай салхи Ирланд болон баруун Вэльсийн далайн эрэг рүү альхэдийн чиглээд байгаа. Английн цаг уурын хүрээлэн “Met Office”-ын нэмж мэдээлсэнээр өнөөдөр аадар бороо Английн бүх нутгаар орох ба үүний улмаас зарим газарт үерийн аюул болж, тог тасран, зарим нислэг болон замын хөдөлгөөнийг зогсоох магадлалтай байна. 128км/цагийн хурдтай шуурч байгаа “Офэлиа” далайн хар шуургын улмаас Ирланд болон Англид нилээд хэмжээний гарз хохирол учрах тооцоотой байна. Өнгөрөгч лхагва гарагт хиймэл дагуул уг хар шуургын зургийг буулгаж, дамжуулжээ.
Далайн давалгаанаас шидэгдсэн “The Portuguese man o’ war” гэх энэхүү нялцгай загасны төрөлд хамаарагдахгүй тэмтрүүлт амьтан хатгах болон, хордуулах аюултай байж болохыг хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд Вэльсийн “The Sea Trust” ашгийн бус байгууллагаас сануулж байгаа аж.
Б.Халиун