“Их хөгсүү” наадмийн сайхан дээлтэй сэвгэр

IMG015Ойрад түмний урлаг, соёлын “Их хөгсүү” хоёрдугаар наадам есдүгээр сарын 13-аас 14-ны хооронд Улаанбаатар хотноо болж байгаа. Ойрад түмний ёс заншил, өв соёлын гайхамшгийг харуулах тус наадмын хөтөлбөрт Дээлний наадам, Жороо морины уралдаан, Бух ноололдооны барилдаан, Буриад сурын харваа зэрэг олон арга хэмжээ багтжээ.

Өнөөдөр Яармагийн дэнжид болох “Их хөгсүү” наадмын өглөө 11:40 цагт нээлтээ хийсэн. Энэхүү наадмийн үеэр гэр музей ажиллахын зэрэгцээ 500 уран бүтээлч тоглолтоо хүргэж эхэлжээ. Үндэсний ёс заншлаа өвлүүлж үлдээх нэн тэргүүний зорилготой тус наадмын төгсгөлд мөн залуучуудад зориулсан лазер шоу ч болох аж.

Энэхүү “Их хөгсүү” анхдугаар наадамд баруун аймгуудаас болон Дархан-Уул, Орхон, Сэлэнгийн авьяастан ард оролцож байгаа юм. Мөн ОХУ-ын Тува, БНХАУ-ын Шинжаан Уйгар, Өвөрмонголоос төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна. Өчидөр Сүхбаатарын талбай дээр Их хөгсүү наадамын дээлний наадам болсон юм. Энэ үеэр үндэстэн ястны хувцасаараа гоёсон олноос сайхан дээлтэй сэвгэрийг тодруулсан юм. Ингээд сайхан дээлтэй Сэвгэрээр Эмээгийнхээ оёж өгсөн дээлээр гангарсан Оюунжаргал бүсгүй тодорсон юм. Түүний эмээ МУСТА бие биелээч, Уртын дуучин, Уран хатгамалч Бидэрнээгийн Цэрэндулам гуай энэ наадамд оролцохоор үр ач нараатайгаа Ховд аймгийн Жаргалантаас ирсэн байлаа. Үр ач нар нь бүгд эмээгийнхээ гараар урласан дээлийг өмсөж гоёсон байсан юм. Энэ сайхан буянтай буурай оёсон үндэсний дээл болон наадмийн зургаас хүргье.

IMG021  Эмээ Б.Цэрэндулам МУСТА, Уртын дуучин, Бүжигчин, уран хатгамалч…

IMG012

IMG019

 IMG025

Ugluu-logo17.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …