Киргизийн ерөнхийлөгчөөр С.Жээнбеков сонгогдлоо

Киргизстан улсын  ерөнхийлөгчөөр  ерөнхий сайд асан Сооронбай Жээнбеков  сонгогдлоо.

Киргизстаны СЕХ-ны мэдэгдсэнээр ерөнхийлөгчийн сонгуульд 3.025 сая хүн оролцох эрхтэй байсны 1.7 сая гаруй нь оролцжээ. Сонгогчдын ирц 55.83 хувьтай байсан байна.

Сонгуульд нэр дэвшсэн 11 хүнээс С.Жээнбеков хамгийн өндөр буюу 54 хувийн санал900 мянга гаруй хүний санал/ авсан бол түүний гол өрсөлдөгч Омурбек Баванов 560 мянга гаруй хүний санал авчээ.

2016 оны дөрөвдүгээр сараас 2017 оны наймдугаар сар хүртэл ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Жээнбеков нь 12 дугаар сарын 1-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх аж.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …