“Моуавад 1001 шөнийн үлгэр” очир эрдэнэ цүнхийг дуудлага худалдаанд үзүүллээ

“Моуавад 1001 шөнийн үлгэр” очир эрдэнэ цүнхийг өчигдөр ХонгКонгийн “Christie’s” дуудлага худалдааны байранд ХонгКонгийн баячуудад дэлгэн харууллаа. Уг гар цүнх 381 каратын сорьцтой агаад нийт 4,517 ширхэг очир эрдэнэ орсон байна. Эдгээрээс 105 нь шар, 56 нь ягаан, 4,356 нь өнгөгүй очир эрдэнэ юм. Мөн 18 карат алт орсон.

2010 онд “Дэлхийн хамгийн үнэтэй цүнх”-ээр Геннисийн номонд бичигдсэн байдаг.3,8 сая ам.долларын үнэтэй уг гар цүнхийг 10 урлаач хамтран 8,800 гаруй цагийг зарцуулан хийсэн байна. Робэрт Моуавад гэгч цүнхний загварыг гаргасан.

Цүнхийг дараа сард Женев болон Лондонгийн дуудлага худалдааны үзэсгэлэнд оруулна.

Моуавад мөн “Very Sexy Fantasy bra” 11 сая ам.долларын үнэтэй дэлхийд үнэтэйгээрээ тавдугаарт ордог хөхөвчийг хийсэн. Модель Хэеди Клум 2,800 ширхэг очир эрдэнэ орсон уг хөхөвчийг 2003 оны “Victoria’s Secret Fashion Show”-нд толилуулсан бөгөөд хөхөвч ягаан болор болоод биндэрьяа шигтгээтэй ажээ.

 

Б.Халиун

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …