Хүний шүтэн бишрэх эрх чөлөөг хүндэтгэх нь ардчилалын үндсэн шинж. 1990 оноос хойш манай иргэнийхээ улс шүтэн бишрэх эрх чөлөөг үндсэн хуулиараа бататган нээлттэй болгосон. Эдүгээ шашин шүтэх, эс шүтэх, хэнийг дагах, дээдлэх нь хувь иргэний эрхийн асуудал болсон.
Шашны соёлын хэдэн урсгал чиглэл, үзэл санаа, хандлага байдгийг тоолоод барахгүй төдийгүй тэдний хэд нь манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг нь тодорхой биш байна. Сүүлийн үед Монголчуудын дунд гадны шашин соёлын хандлагууд хүнийг татах өвөрмөц сайхан нэр, утга агуулгаар дэлгэрэх болсон. Жишээ нь, дэлхийн зарим улс оронд иргэдээ шүтэн бишрэхийг нь хориглоод байгаа Мүнийн шашин гэхэд л манайд “Энх тайван, энхийн төлөө үйлчлэхүй, ариун гэр бүл” гэх нэр томьёон дор үйл ажиллагаагаа явуулж, үүнд нь санаатай болон асанмсаргүй байдлаар манай төр засгийн өндөр албан тушаалтнууд холбогдож байсан удаатай.
Тэгвэл өнөөдөр бас нэгэн шашин соёл гэмээр үзэл санааг илэрхийлсэн шинэ ном нээлтээ хийлээ. Хэрэг болгон зориуд номын нээлтэд нь очиж оролцон зарим нэг зүйлийг анхаарч сонссноо та бүхэнтэй хуваалцья гэж бодлоо. Номыг зохиогч Рихо Окава гэгч япон эр ирээгүй юм байна. Учир нь тэрээр дэлхийн хэмжээний “сартваахи” тул өөрийн биеэр ирж амжаагүй бөгөөд харин бичсан номын утгыг нь тайлбарлуулахаар баруун гарынхаа шавь, япон эмч Жиро Имай гэгчийг бидэн рүү илгээсэн юм байх. Багшийнхаа номын нээлтийн тухай түүний ярьсан ярианы агуулгыг товчхон хүргэе. Түүний ярианы болон үзүүлсэн мидеоны агуулгаас нь харвал дэлхийн бүтээгч эзэн хэдэн сая жилийн өмнө байсан бөгөөд тэрээр дэлхийд ирж анх Грекийн Зэвс төдийгүй хожим нь өнөөгийн 3 том шашныг үндэслэгч Будда, Есүс, Мухамед нарын биед хувилан ертөнцийн жам ёсыг бүтээсэн юм байх. Тэрхүү “бурхан”-ы өдгөө биежсэн хувилбар нь Японы сартваахи, “Мөнхийн хууль” номыг зохиогч Рюхо Окава гэнэ. Рюхо Окава нь дэлхий дахинд “HAPPY SCIENCE” буюу “Аз жаргалын шинжлэх” нэрээр олон газраар явж мянга мянган хүнд сургаалиа айлдсан, одоо монголд айлдаж байгаа нь энэ юм байх. Монголд энэ бүхнийг зохион байгуулж байгаа Орчуулагч Г.Ичинхорлоо гэгч энэ бүсгүй анх 2007 онд Рихо Окавагийн нэгэн номыг уншаад түүний үнэнч “фэн” болсон тухайга ярина билээ.
Мөн мянга сонсохоор нэг үз гэдэг дээ, ямартай ч “сартваахи”-ийн номны нээлтийн фото болон видео мэдээллийг хүргэе. Маргааш Жиро Имай гэх энэ япон эр Монголчууд бидэнд “Мөнхийн хууль” буюу хүний амьдралын утга учир юунд байдаг тухай болон бас бус мөнхийн асуултын хариултыг бидэнд хэлж өгч лекц унших юм гэсэн.
Миний мэдэхийн япон улсад философийг төдийлөн сонирхдоггүй гэдэг, учир нь хэтэрхий прагматик сэтгэлгээтэй япончууд түүх, философийн шинжлэх ухааныг үр дүнгүй гэж үзэн судлах шаардлагагүй гэж ойлгодог гэнэ билээ.
Сонирхуулахад Рюхо Окавагийн бие төлөөлөгчид Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хотын дарга Э.Бат-Үүл нартай хамт авахуулсан зургаа бидэнд үзүүлнэ билээ. Тэд ямар зорилгоор уулзаж, юун тухай ярьсныг бид таашгүй ээ.
А.Тамир