Жон Кеннедийн аллагын тухай нууц бичиг баримтуудыг дэлгэх гэж байгаагаа Трамп зарлалаа

Өчигдөр буюу Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн аллагатай холбоотой нууц бичиг баримтуудыг ил болгох гэж байгаагаа зарлажээ.

“Удаан хугацаанд нууцалж байсан JFK FILES баримт бичгийг олон нийтэд дэлгэхийг Ерөнхийлөгчийн хувиар би удахгүй зөвшөөрөх болно” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

Нууц бичиг баримтуудыг хянаж, нягталсны дараа аравдугаар сарын 26-нд Конгресс ил гаргаж магадгүй байгаа талаар CNN мэдээлжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …