Зарим эрчүүд эмэгтэйчүүдийн адил хэн нэгэнд дурлаж хайрлан, нэг хүн мэт болж амьдрахыг хүсдэг байхад нөгөө хэсэг нь эрчүүд эмэгтэйчүүдээс өөр гэж үздэг. Эмэгтэй хүн мөрөөдлийн эр хүнээ хайж явдаг бол эрчүүдийн ан хийх хүсэл хэзээ ч дарагддаггүй.
Эрчүүдийг хуурахаа болихыг ятгах хэрэгтэй юу эсвэл үүний оронд тэдний урвалтыг уучлах хэрэгтэй юу?
Австралийн зохиолч, сэтгэл судлаач, Холли Хилл интернетэд “Сайн аавтай болзоно” гэсэн зар тавьсан бөгөөд маш богино хугацаанд 10,000 хариу ирсэн юм. Харин эдгээр эрчүүдтэй хийсэн ярилцлага нь сүүлд онлайн ном болжээ.
“Намайг юу юунаас ч илүү гайхашруулсан зүйл бол тийм олон эрчүүд нууц амрагтай болохын тулд долоо хоногт мянга мянган ам доллар төлөхөд бэлэн байсан төдийгүй хамгийн хачирхалтай нь тэдгээр завгүй гэгддэг эрчүүдийн ихэнх нь ажлын цагаар хариу ирүүлсэн юм.
Эрчүүд яагаад араар тавьдаг гэж бодож байна?
Тэд ердөө л сэтгэл хангалуун байж чаддаггүй. Секс хийх хүсэл нь дахиад нэг зүсэм бялуу идмээр санагддагтай адил. Дээрх эрчүүдийн хувьд сексийн дур хүсэл нь нэгэнт буурсан үед өөрт нь бүх анхаарлаа хандуулах, сексийн асар их туршлагатай хэн нэгэн маш чухал. Түүнээс гадна тэд эхнэр, хүүхдэд нь гай болохооргүй хүнийг хайдаг. Нэг үгээр хэлбэл эрчүүд сексийн хувьд таарч нийцэх, өөрийг нь хамгийн мундаг гэдгийг нь мэдрүүлж чадах бүсгүйг хүсдэг аж.
Хэрэв эрчүүд нэг эхнэртэй байх ёсыг үл хайхардаг юм бол яах гэж гэрлэдэг юм бэ?
Эрчүүд эмэгтэйнхээ хүслийг хангаж, үр удмаа үлдээх биологийн зөн совинтой. Гэрлэлт нь тэдэнд нийгэм, хууль ёс, болон аюулгүй байдлын хувьд ашигтай.
Эрчүүд нэг эхнэртэй байх ёсыг дагаж мөрдөж чадах уу?
Тэд үүнийг хүлээн зөвшөөрдөг гэж 100 хувь хэлж чадахгүй. Тэд харсан бүсгүй болгоноос сексийн дур булаам байдлыг нь олж харахыг хичээдэг. Жирийн эр хүн сексийн асар их туршлагатай бүсгүйтэй л удаан хамт амьдарч чадна. Харин сексийн хүсэл багатай эр хүн жирийн бүсгүйтэй тохирдог аж. Жирийн эр хүн, жирийн бүсгүйтэй насан туршдаа хамт амьдарч, бие биедээ үнэнч байхаа амлаж болох ч тэдний харьцаа салалт эсвэл хууралтаар дуусах магадлал их аж.
Эмэгтэй хүн эр нөхрөө араар тавихаас нь сэргийлж чадах уу. Та юу гэж бодож байна?
Нөхрөө өөрийнхөө эсрэг болгохын оронд сайн мэддэг занг нь ашигла. Түүнийг өөр хүнд алдахаасаа өмнө түүний нууц сонирхол юу болохыг олж мэд. Тайчигч бүсгүй, порно кино үзэх гэх мэт юу ч байж болно. Гэвч дотно харилцаанд секс хамгийн чухал гэдгийг сана. Түүнд өөрийнхөө хичнээн үнэ цэнэтэй болохоо мэдрүүл.
Бусад бүсгүйчүүдийн талаар бид юу мэдэх ёстой вэ?
Эр нөхөр чинь өөрийг чинь хэзээ ч хуурахгүй гэж бодох хэрэггүй. Гэхдээ үүнд санаа зоволтгүй. Эрчүүд араар тавьсан ч эхнэртээ хайртай хэвээрээ байдаг. Тэд ердөө л өөр нэг зүсэм бялуунаас татгалзаж чаддаггүй юм. Нөхөртэйгээ хардаж буй бүсгүйг илүү хөөрхөн, гоолиг гэж бодох нь эндүүрэл. Учир нь супермодель эхнэртэй эр хүнийг сонирхох нь ховор. Хэрэв нөхрийнхөө хуурч байгааг мэдвэл түүний нууц амрагтай уулз.