Эр, эм хүмүүс хамтран амьдрах үедээ бие биенээсээ нуух зүйл бараг үгүй болдог билээ. Мэдээж бүсгүй та түүнтэй анх болзож байх үедээ үнэхээр өөгүй цэвэр байсан бол одоо та түүний хажууд нүүрэндээ маск түрхээд батгаа шахаад огт санаа зовох зүйлгүй болсон. Гэхдээ та түр хүлээгээрэй.
Түүний өмнө хийж буй эдгээр үйлдлүүд романтик харьцааг тань аажим, аажмаар багасгаж, харилцааг тань хөргөдөг байж болох талтай.
-Тэр таныг нүүрээ хэрхэн цэвэрлэж байгааг болон батгаа хэрхэн шахаж байгааг харах албагүй. Тэр үүнийг эсэргүүцэхгүй л дээ. Гэхдээ тэр ч бас таны өмнө нүүр амныхаа батгыг шахаад зогсвол танд ч бас тааламжтай санагдахгүй нь лавтай. Тиймээс та нүүрний бохирдлоо цэвэрлэх гэж байгаа бол угаалгын өрөөгөө сайтар түгжээд л боллоо. Харин түүний өмнө гарч ирэхдээ цэвэр, өнгөлөг болсон байх ёстой шүү.
-Ажил тань бүтэн долоо хоногийн турш таныг сайхан, цэмцгэр, өөгүй байхыг шаарддаг. Ийм үед амралтын өдрүүдээ нүүрний будаггүй өнгөрөөхийг хүсдэг тань туйлын зөв. Гэхдээ та эдгээр өдрүүдэд чийгшүүлэгч тос, уруулын бальзамаас битгий татгалзаарай. Эдгээр гоо сайхны хэрэгсэл нь таныг цэвэр цэмцгэр, арчилгаатай мэт харагдуулна.
-Угаалгын өрөө бол маш эрсдэлтэй бүс. Заримдаа бид энд “эмэгтэй хүнийг гэрчлэх баримт”-аа мартчихдаг. Түүнээс гадна бүсгүйчүүд эрчүүдийн сахал хусдаг зүйлсийг асуулгүй хэрэглэх нь тэдэнд таалагддаггүй гэдгийг тооцон үзэх хзрэгтэй.
-Их ачаалалтай өдрийн дараа гэртээ ирээд усанд орж, үсээ дээш нь шууж, ямар ч хамаагүй, хэлбэр муутай, хөнгөн зөөлөн юм өмсч, буйдан дээрээ цагираглан хэвтэхийг заримдаа бид хүсдэг шүү дээ. Гэхдээ та усанд орохдоо сайхан үнэрт гель хэрэглэхээ мартаж болохгүй. Харин үс тань богинохон бол нүүрнийхээ эргэн тойронд бага зэрэг үс гаргачих. Зөөлөн хэрнээ хэлбэр муутай хувцсаа сэгсгэр халатаар орлуулаарай. Харин ийм байдалтайгаар оройн хоолоо л хийж болохгүй. Санамсаргүй асгасан тосны толбо бүх зүйлийг үгүй хийчих ч юм билүү.
-Залуу эхнэрүүд оройн хоол бэлтгэх талаар арвин их хүч, чадвар хуримтлуулдаг. Гэхдээ та цэвэрхэн гоё хувцаслаад, үсээ сайхан самнасан бол хамгийн муу шарсан өндгийг түүний өмнө тавьсан ч тэр огт уурлахгүй. Мэдээж энэ үед гал тогооны чамин аяга таваг, амны цаасыг мартаж болохгүй.