Сирид ажиллаж буй сэтгүүлч Х.Уламбаяр: Тулалдаан эрх баригчдын ялалтаар өндөрлөсөн бололтой

Сири улсад томилолтоор ажиллаж буй Ийгл телевизийн сэтгүүл Х.Уламбаяр болон түүний суравлжлах багийнханы тэмдэглэлийг хүргэж байна.

Идлибийн харуулын цэг доллар “нэхэв”

557507_579554958779055_1435252126_n Манай сурвалжлах баг өчигдөр Сирийн хилийг Хатай-Латакия маршрутаар нэвтрэх гэсэн боловч сөргөлдөгч талуудын мөргөлдөөнтэй таарч, тус зурвасааар нэвтрэх төлвөлгөөгөө “цуцалсан”. Тэгвэл өнөөдөр байж болох арай өөр гарцыг эрэлхийж, Хатай-Идлиб чиглэлийг сонгон авч хэдхэн цагийн өмнө замдаа гарсан юм. Зам зуур нэлээд ойлгомжгүй зүйлүүд таарч байсны дээр Сирийн арми босогиид нь ялгагдахгүй явуулын отрядууд хэдэн км яваад л таарч, элдэв төрлийн бичиг баримт нэхсээр сүүлдээ тэднээс залхаж эхлэв. 

Хэдийгээр Идлиб мужийг босогчид хяналтандаа авсан гэдэг ч яг үнэндээ хилийн шугам Ассадын мэдэлд хэвээр байгаа бололтой. Хэрвээ бид Сирийн армийн мэдэлд буй постоор дайрвал тэд биднийг яасан ч нэвтрүүлэхгүй нь ойлгомжтой. Харин босогчид нэртэй зэвсэгт этгээдүүдийн байрлалаар дамжин гарч боломжтой хэмээн үзсэн юм.

1231639_579555002112384_178910323_n
Бид явсаар Сирийн хилийг 20 орчим км нэвтэрсний дараа өнөөх эрээн хувцас, автомат буу агссан нөхдүүд гараад ирэх нь тэр. Тэдний биднээс асуусан хамгийн эхний зүйл нь Та нар хэний тал вэ? гэж байна. Бичиг баримт ч шалгаж байна гэж жигтэйхэн. Уучлаарай бид төвийг сахисан ОУ-ын сэтгүүлчдийн сурвалжлах баг гэдгээ ард урд нь оруулан хам хум тайлбарлалаа. Тэд ч цаашаа нэвтэрч болно. Гэхдээ нэг зүйл байна. Бэлэн 1500 доллар тоолж өгвөл татсан төмөр сараалжин хашаагаа нээж “татах” юм гэнэ.

За арай ч дээ. Өөрөө хоосон байж юун тэдэнд мөнгө өгөх. Тэгвэл бид ойрохон ярилцаад эргээд ирье. Тэгээд мөнгөө авчраад хилээр гаръя гэж худлаа хэлж бушуухан тэндээс “зайлж” одов. Бид хоёрт бичлэг хийх боломж олгосонгүй. Ганц нэгхэн зураг нүдийг нь хариулж байгаад авсан “дүр эсгэв”. Энэ удаагийн ажиллагаа дахин саадтай учрав. Юутай бид босогчдын хэд хэдэн явуулын отрядын байршлыг тогтоолоо. Дараа тэрүүгээр дайрахгүйгээр хил гарчих боломж гарах ч юм билүү.

Зураглаач А. Билгүүн
Сэтгүүлч Х. Уламбаяр

Хилийн зурвас, Идлиб, Сири

2013.09.15

Тулалдаан эрх баригчдын ялалтаар өндөрлөсөн бололтой

598476_579423415458876_1548186640_n Бидний үйл явдлын мөрөөр орсон тулалдаан 3 цаг үргэжилсэний эцэст Ассадын армийн ялалтаар өндөрлөсөн гэнэ. Босогчид Туркийн хилийн дагуух Латакия муж дахь эрх баригчдын цэргийн байгууламжыг устгахаар оролдсон төдийгүй маш хүчтэй галын цохилт өгсөн гэж нэгэн сири эр ярьж байна. Тэнд үүрэг гүйцэтгэж байсан Засгийн газрын цэргүүд хүн, хүчний хувьд цөөн байсан явдал нь тулааны эхэн үед босогчдод давуу байдал олгосон бололтой. Улмаар бүслэлтэд орсон армийн цэргүүдэд нисэх хүчний туслалцаа цагаа олж ирсэн нь босогчдод “гэнэтийн бэлэг” болжээ. Бидний ажигласнаар 2 ширхэг МиГ төрлийн сөнөөгч онгоц босогчдын байрлалд 15 минутын турш агаарын цохилт өгсөний үр дүнд хэдэн арван босогч амиа алдсан байх.

1238746_579423472125537_2077828131_n

Ассадын хилийн застав ч мөн адил арваад цэргийн хохирол амссан бололтой. Зураглаач А. Билгүүнийг зураг авч байх үед хэд хэдэн сум биднийг дэргэд туссан. Миний ажигласнаар босогчдын зүгээс буудсан болов уу гэж харсан. Мөн биднийг мөргөлдөөний бүсээс холдох тэр үед түрээсийн машины куберийг бас нэг сум шүргэсэн байна лээ.

Зураглаач А. Билгүүн
Сэтгүүлч Х. Уламбаяр

Хилийн зурвас, Латакия, Сири

2013.09.15

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …