Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг эрэн хайх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Завхан аймгийн Отгон сумын нутагт авиралт хийж байгаад цасан нурангид өртөж амиа алдсан хүмүүсийн мэдээллийг цаг тухайд нь бид өгсөн. Тиймээс өнөөдрийн эрэн хайх үйл ажиллагаа ямар шатанд явж байгаа талаар мэдээлж байна.
Өчигдөр 14.30 цаг минутад амьд үлдсэн 10 иргэдийг тээвэрлэсэн гурван пургон машин Улаанбаатар хотын зүг хөдөлсөн. Оройн 23:00 цагийн үед холбогдоход Архангай аймагт явж байна гэсэн мэдээллийг өгсөн. Энэ сарын 24-ны байдлаар 14 хүн нас барсан байдалгаатайгаар олдсон.
Эдгээр хүмүүсийн шарилыг өчигдөр 20.58 минутанд зэвсэгт хүчний 330-р ангид тээвэрлэн авчирсан. Улмаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцсыг хүлээлгэн өгч ар гэрийнхэний тусламжтайгаар таниулах ажлыг хийлээ.
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн. Тэгвэл 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ. Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь оллоо. Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.