Хөхөө авахуулсан эмэгтэй шүүхдэлцэв

АНУ-ын Ореган мужийн 36 настай Элиша Күүкь-Мүүр хэмээх бүсгүйн сав, өндгөвч болон хоёр хөхийг нь мэс заслаар эмч нар авсан байна. Тэрээр өөрт нь эмчилгээ хийсэн эмч нар болон сувилагчийг өнгөрөгч пүрэв гаригт “өвчтөнд хайнга хандсан” гэх үндэслэлээр шүүхэд өгч 1.8 сая.долларыг нэхэмжилжээ. Түүний гэр бүлийнхний дунд хөхний хорт хавдартай хүн байсан бөгөөд эмч нартайгаа зөвлөлдөн генийн шинжилгээнд орохоор шийдсэн аж. Элишад эмч нар өөрт нь шинжилгээний хариуг тайлбарлахдаа хорт хавдрын генийн удамшилтай хэмээн өөрт нь ойлгуулснаас шаардлагагүй хөх болон саваа авахуулах мэс засалд орсон гэж үзэж байгаа. Хагалгаа дууссаны дараа өөрийн өвчтөний картаасаа нягтлан хартал хорт хавдрын генийн удамшилгүй гэсэн шинжилгээний дүнг олж харснаа “Daily Mail Online”-д хэлжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …