Йемен улсад хоёр жил хагасын хугацаанд үргэлжлээд байгаа иргэний дайнаас болж хэдэн 1000 иргэн өлсгөлөнд нэрвэгдэн нас бараад байна. Ази тивд ордог уг улс нийт 28 сая хүнтэй ба 1/4 нь өлсгөлөнгийн байдалтай байгаагийн 500,000 орчим нь таваас доош насны хүүхдүүд гэдгийг НҮБ-ээс хэлсэн.
Улаан тэнгисийн эргийн орчимд гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг, 18 настай Сааяда Ахмэд Багили хэмээх энэ охин жил орчмын өмнө хоол тэжээлийн дутагдлын улмаас ноцтой тураалд ороод байсан. Тухайн үед зөвхөн сүү, жигнэмэг болон ундаа л хэрэглэж чадахаар болоод байсан агаад өөр зүйл идэж чадахгүйд хүрээд байв.
Харин эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсний дүнд өнөөдөр жин нь бараг хэвийн хэмжээндээ хүрч чаджээ.
Арабын ертөнцийн хамгийн ядуу орнуудын нэг Йемен улсын Ерөнхийлөгч Абдраббу Хадигийн засгийн газар болон Хоути босогч хөдөлгөөнийхөний дунд өрнөсөн зөрчилдөөн 2015 он гуравдугаар сарын 22-оос дайны хэмжээнд хүрч өнөөдрийг хүртэл үргэжлээд байгаа юм. Ноён Хади Аль-Кайда бүлгийн удаа дараагийн дайралт, салан тусгаарлагчдын бослого хөдөлгөөн, хээл хахууль, ажилгүйдэл болон ядууралтай тэмцсээр байгаа.
Б.Халиун