Багш нарт тусалж буй гэх өмгөөлөгч Г.Батбаярын үнэн төрх

Өмгөөлөгч Г.Батбаярыг хууль зөрчиж, өөрийн хувийн эрх ашгийг төлөө ажилладаг болохыг уншигчид мэддэг болоод удаж байна. Гэвч ажил хаялт зарлаж, цалингаа нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой багш нар түүнийг ямар хүн бэ гэдгийг нь төдий л сайн ухаараагүй бололтой юм. Монголд хуулийн хүрээнд ажиллаж, хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж чаддаг сайн өмгөөлөгч, хуульчид олон бий. Гэтэл яагаад мэргэжлийнхээ нэр хүндийг унагаж байгаа, хэвлэлд сөрөг мэдээлэл ихтэй Г.Батбаярыг сонгож хууль, эрх зүйн тусламж авч байгааг нь гайхаж, цөөн тайлбарыг багш нартаа хүргэхийг хүслээ.

Г.Батбаяр бол төрийн албан хаагчид авлига өгч, үйлчлүүлэгчээ хууль зөрчихийг шаарддаг өмгөөлөгч

Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 76 дугаар тогтоол. Ганхүү овогтой Батбаярт холбогдох эрүүгийн 201501…. дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосн байгаа юм.

201501…. дугаартай эрүүгийн хэрэг нь “залилан хийсэн” гэх хэрэг байв. Тодруулбал, өмгөөлөгч Г.Батбаяр нь АТГ-ын С гэх байцаагчийн нэрийг барьж үйлчлүүлэгчээ авлига өгөхийг шаардсан. Мөн авлигад өгсөн мөнгийг нь өөрөө авч шамшигдуулсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаа тогтоосон байна. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэсэн тогтоол гарч байжээ.

Уг нь өмгөөлөгч. Гэтэл үйлчлүүлэгчээ залилаад явж байдаг ийм л ёс зүйтэй хүн юм.

Өмгөөлөгч гэх албан тушаалаа хувийн зорилгоор ашигладаг

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүх. Хохирогч Г.Батбаяр, шүүгдэгч С.Ууганбаяр нарын холбогдсон хэрэг.

Уг нь С.Ууганбаяр хувиараа ломбард ажиллуулдаг жирийн л нэг залуу. Гэвч нэгэн гайтай өдөр Г.Батбаяр өмгөөлөгчийн үнэмлэхээ үзүүлж, ёс зүйгүй авирласнаас үүдэн маргаан дэгджээ. Бүр тодруулбал, Б.Ариунтуул /хэвлэлд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой гэгддэг/ ломбардад тавиад хугацаа нь дууссан үнэт эдлэлээ Г.Батбаяраар авахуулахаар холбогдсон байна. Харин Г.Батбаяр ломбардны дотоод журмыг зөрчиж, өмгөөлөгчийн үнэмлэх үзүүлж, дарамтлах аяджээ. С.Ууганбаяр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас өмгөөлөгчөөс нэг их айж бэргэсэнгүй. Харин гарын мушгиад хөөгөөд гаргасан байна. Гэвч энэ үед Г.Батбаярын гар хугарч асуудал шүүхэд шилжих хэмжээнд хүржээ.

Хэрвээ Б.Ариунтуул ломбардад тавьсан эд зүйлээ хугацаанд нь авчихсан бол. Хэрвээ Г.Батбаяр хүний өмнөөс гүйж очоогүй бол. Хэрвээ Г.Батбаяр өмгөөлөгчийн үнэмлэхээ хувийн зорилгоор ашиглаагүй бол С.Ууганбаяр мөрөөрөө ажлаа хийгээд л явж байх байсан. Ер нь өмгөөлөгч гэхээр л хүний өмнөөс очоод ломбардсан зүйлийг нь авч өгөөд, дотоод журмыг нь зөрчиж, бааварлаад явж болдог гэж ойлгосон Г.Батбаярын ёс зүйгүй үйлдлээс болоод мөрөөрөө ажлаа хийж байсан нэг залуу шүүхийн хаалга татахад хүргэсэн байна шүү дээ.

Г.Батбаяр бол ийм л ёс зүйгүй нэгэн.  Тэгээд ч “мөнхийн найз гэж байдаггүй. Мөнхийн эрх ашиг л бий” өөрийнхөө чин үзэл баримтлалыг нуулгүй хэлчихсэн энэ өмгөөлөгчид итгэж, цаг зав, эд хөрөнгөөрөө хохирсон олон ч хүн бий. Тэд “Телевиз радиогоор байнга гардаг болохоор нь итгэлтэй сайн өмгөөлөгч байх гээд очсон боловч, мөнгөө өгөөд залилуулчихлаа” гэж хандаж, гомдол мэдүүлсэн байдаг. Мөн өмгөөлөгчийн хувьд хариуцсан байгууллагад нь гомдол гаргахад “манай холбоонд энэ хүн хамааралгүй” гэсэн тайлбарыг өгсөн байгаа юм. Тэгэхээр аливаа бүлэг, холбоонд хамааралгүй өөрийн эрх ашгийг хөөцөлдсөн нэгэн гэж харагдаж байгаа биз. Тэгээд ч эрх ашгийнхаа төлөө хууль зөрчиж, хүн дарамталж, авлига өгөхийг шаардаж чаддаг нэгэн. Ер нь өмгөөлөгчийнхөө хувьд нэр хүндээ алдсан нэгэн гэж тайлбарладаг.

Гэтэл багш нар минь яаж яваад ийм хүнтэй нэр холбогдчихов оо. Г.Батбаяр та бүгдийн тэмцэлд зөв чиглэл өгч чадах болов уу. Нөхөрлөж явсан нэгнээ өөрийн эрх ашгийн төлөө худалдчихдаг. Үйлчлүүлэгчээ зараад өрсөлдөгч байгууллагаас нь их хэмжээний төлбөр авч түүгээрээ аархаж, “Тэрбумтан өмгөөлөгч” гэж бичүүлээд яваа хүн шүү дээ.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …