Дэлхийн 30 эмч хамтран Энэтхэгийн толгойгоороо нийлсэн ихрийг салгаж чадлаа

Энэтхэгийн Кандамалын хоёр нас хагастай ихэр хүү болох Жага, Балиа нар гавлын ясаараа нийлэн төрсөн юм. Ядуу, зүдүү байдлын улмаас эцэг эх нь төлбөрийг нь төлж чадахгүй ч хоёр хүүхдэд нь хагалгаа хийж өгөхийг албаныхнаас гуйсаар байсан юм. Наймдугаар сард нутгийн удирдлага тэднийг эхний хагалгаанд оруулах шийдвэрийг гаргасан юм. Энэ хагалгаа амжилттай болж тэдний нийлсэн байсан гавлын ясны нилээд хувийг салгаж чадсан.

Харин өөр өөр улсаас Энэтхэгийн нийслэл Шинэ Дэли хотод цугласан чадварлаг 30 эмч өчигдөр тэдэнд 11 цагийн турш хагалгаа хийсний эцэст бүрэн салгаж чадлаа. Одиша мужийн эрүүл мэндийн сайд Пратап Жэна “Тэдний биеийн байдал сайн байгаа. Ямартай ч тэднийг 72 цагийн турш хяналтад байлгана.” хэмээжээ. Мэс ажилбарын шинэ хувилбараар тэдэнд хагалгааг хийсэн ба хоёр сая төрөлт тутамд ингэж төрдөг хүүхдүүдэд цааш цаашдаа уг хагалгааг хийхээр төлөвлөж байна.   

 

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …