Саймон Коуэлл эмнэлэгт хүргэгдсэн гэв үү?

Английн “X Factor” тэмцээний шүүгч Сайман Коуэлл Лондон дахь гэрийнхээ шатнаас унаж эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед ухаан алдсан түүнд туслахууд нь түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргүүлсэн учраас өнөөдөр оройны “X Factor” шоуны шүүгчээр сууж чадахгүйд хүрээд байна. Харин маргаашийн шоунд оролцож чадахаар байгааг нь саяхан мэдээлсэн байна. Мөн эмнэлэгийн тусламж авсныхаа дараа эрхий хуруугаа дээш өргөж буй зургийг нь харсан хүмүүс баярлан, тайвширчээ.

 


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …