Нарны эрчим хүчний үйлдвэр
Энэтхэгчүүд “Дэлхийн Банк”-наас 710 сая ам.доллар зээлж 2,500 акр газрыг хамарсан нарны эрчим хүчний уг үйлдвэрийг өмнөд хэсгийн Тамил Наду мужид амжилттай барьж ашиглалтад оруулаад байна. “Камути” нэртэй энэхүү нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэд 2030 он гэхэд улсынхаа нийт эрчим хүчний 40 хувийг хангах төлөвлөгөөг гаргасан. Байгальд ээлтэй энэхүү шийдэл өөр орнуудын ч анхаарлыг татаад байгаа юм.
Өмнө нь АНУ-ын Калифорни муж дахь 550 мегаваттын хүчин чадалтай “Topaz” ферм хамгийн том нарны эрчим хүчний үйлдвэрт тооцогдоод байсан бол одоо 648 мегаваттын хүчин чадалтай уг үйлдвэр дэлхийн хамгийн томд орлоо.
“Ченаб” төмөр замын гүүр
Энэтхэгийн төмөр замын сайд Сурэш Парбакар Прабугийн санаачлагаар дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүрийг Баккал болон Каури хотын хооронд барьж байна. 359 метр өндөр уг гүүр Парисын Эйфелийн цамхагаас 35 метрээр өндөр аж.
Ган, бетонон 1,315 метр урттай уг гүүрийг барих ажил 2004 оны наймдугаар сард эхэлсэн. 2019 онд ашиглалтад оруулна.
Б.Халиун