Филиппинд болсон НҮБ-ын чуулганаар мазаалайг хамгаалах талаар авч хэлэлцжээ

НҮБ саяхан Филиппин улсад байгаль орчны сэдвээр олон улсын 12-р чуулга уулзалтаа хийж устаж үгүй болох аюулд ороод байгаа гэж үзсэн 33 амьтныг хамгаалах тал дээр арга хэмжээ авахаар болжээ. Эдгээр амьтны жагсаалтад шимпанзе, цоохор ирвэс, анааш болон зарим төрлийн халим загас орсон байна. Зургаан өдрийн турш хуралдаж өчигдөр дууссан уг чуулганаар далай руу хаях хог хаягдал, дуу чимээний бохирдол болон цаг уурын өөрчлөлтийн талаар мөн авч хэлэлцсэн юм.

129 орны 1,000 гаруй төлөөлөгч оролцсон чуулганд Хятадын талаас төлөөлөгч ирээгүй. Гэвч Хятад зааны соёоны импортондоо хязгаар тогтоож, амьтдаа хамгаалах тал дээр арга хэмжээнүүд авч байгааг нь сайшаасан байна. Дэлхийд одоогоор 90,000 орчим анааш байгаа. 33 амьтны тоонд гурван төрлийн тас шувуу, Африкийн зарим хөхтөн амьтан, Монголын говийн мазаалай байвгай орсон аж. 45 мазаалай одоогоор говьд байгаа.

 

 

Б.Халиун

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …