Эндрю Обэрль гэх 31 настай залуу таван жилийн өмнө Өмнөд Африкийн “Jane Goodall” институтэд ажиллаж байхдаа шимпанзе сармагчинд дайруулсан юм. Уг харамсалтай үйл явдлын улмаас чих, хамар, хуруунууд болон хоёр хөлөө алдсан байдаг.
Өмнөд Африкт энэ явдал тохиолдоход тэр төгсөх курсийн оюутан байсан. Институтийн менежер түүнийг олж хараад даруй туслахаар очин шампанзенын гараас аварсан аж. Уг нь тэрбээр багаасаа амьтны хүрээлэнгийн ажилтан болохыг хүсдэг байж. Эмч нар түүнд 26 хагалгаа хийжээ.
Обэрль өдгөө ийм явдал тохиолдсон хүмүүст тусламж үзүүлэх зорилготойгоор гэгээн Луийн Их Сургуульд өөрийн нэртэй институтийг байгуулан ажиллуулж байна. Мөн Ванэсса нэртэй бүсгүйтэй сүй тавьсан. Тэд Лили нэртэй гурван сартай охинтой.
Обэрль “Би тэднийг буруутгаж чадахгүй. Тэд чинь амьтад шүү дээ” хэмээжээ.