Pakistan's Foreign Minister Khawaja Mohammad Asif, left, and Chinese Foreign Minister Wang Yi shake hands at the end of a joint press conference at the Diaoyutai State Guesthouse in Beijing, Friday, Sept. 8, 2017. (AP Photo/Mark Schiefelbein)

Афганистан, Пакистаныг эвлэрүүлэхэд Хятад чухал роль гүйцэтгэх болохоо илэрхийлжээ

Өнгөрөгч сард Бээжинд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Ей Афганистан болон Пакистаны хооронд өрнөөд байгаа зөрчилдөөнийг намжааж, энх тайвныг бэхжүүлэх тал дээр туслах болохоо илэрхийлжээ.

Пакистаны Гадаад хэргийн сайд Каважа Мухаммад Асиф Исламабад болон Кабулын ноцтой зөрчилдөөнд зарим арга хэмжээ авч өгнө гэсэн Хятадын талын санаачлагад баярлаж байгаагаа илэрхийлжээ. Каважа Бээжинд айлчлахынхаа өмнө Афганистаны Гадаад хэргийн сайд Салахуддин Раббанитай уулзсан гэдгээ хэлсэн. Тэд арга хэмжээг цэрэг армийн бус улс төрийн хүрээнд авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Хоёр орны дунд эрх мэдлийн маргаан, хууль бус наймаа зэрэг зарим зөрчил үүсээд 16 жил болоод байгаа юм.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …