Гурван настай охиныг төрсөн эцэг нь хүчиндсэн хэрэг энэ сарын 22-нд гарсан. Дуудлага Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн аж. Ингээд гурван настай охинд Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тодруулбал хүчирхийлэл үйлдэгч төрсөн эцэг нь охиноо ганц удаа ч биш олон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн байж болзошгүй нь тогтоогдоод байгаа гэнэ. Энэ талаар охин ээждээ “ Аав намайг өвтгөөд байна” гэж хэлдэг байж. Ээж нь охиныхоо үгэнд биш нөхрийнхөө үгэнд итгэсээр өдийг хүрсэн тухайгаа мэдүүлжээ. Хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага уг этгээдийг цагдан хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг этгээд 30 орчим настай. Охиноо хүчирхийлээд зогсохгүй эхнэрээ ч байнга хүчирхийлдэг. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд байж болзошгүйг цагдаагийн байгууллага баримтжуулан шалгаж байгаа гэв. Иймээс иргэдийг хүчирхийллийн хэргийн талаар холбогдох байгууллагад хурдан шуурхай мэдээлэхийг санууллаа.
Эх сурвалж: Өдрийн сонин