Энэ хичээлийн жилээс эхлэн “чээж” гэдэг үгийг утгын алдаатай болсон гэж үзэж хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичих шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс гаргалаа.
Уг шийдвэрийн дагуу шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдэд “цээж” хэмээн залруулж бичсэн гэж Төрийн хэлний зөвлөл мэдээлэв.
БСШУСЯ-наас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөнийг хэл бичгийн эрдэмтдийн дунд 2011 онд зохион байгуулсан. Тус зөвлөгөөнөөр эргэлзээтэй бичигддэг 700 орчим үг дээр санал солилцож, эцсийн шийдвэрт хүрсэн байдаг. Тэрхүү 700 үгэн дунд цээж гэх үг багтсан байдаг бөгөөд “чээж” гэж бичих нь зүйтэй гэсэн шийдвэрийг тухайн үед гаргаж байжээ.