Зимбабвегийн ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр төлөвлөжээ

Зимбабве улсын ерөнхийлөгч Робэрт Мугабэ улсдаа цаазын ялыг сэргээхээр төлөвлөж байгаагаа энэ лхагва гаригт мэдээлжээ. Сүүлийн 10 гаруй жилд аллагын хэрэг ихэссэн нь энэ хуулийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхэд хүргэсэн юм. Энэ улсад хамгийн сүүлд 2005 онд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн. Үүнээс хойш уг ялыг зогсоогоод байсан юм. Энэ асуудалд түүний кабинет хоёр хуваагдсан байна.

Ялыг яг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх талаар нарийн зүйлийг хэлээгүй ч Мугабэ “Манай улсад цаазын ялыг хэрэгжүүлж байгаа талаар сонсогдвол намайг шийдвэр аль хэзээ гаргажээ гэж бодоорой ” гэсэн байна. Тус улсад аллагын онц хүнд гэмт хэрэг үйлдэгчид энэ ялыг сонсгох ба харин эмэгтэйчүүд, 17-гоос доош насны хүүхэд болон 70-аас дээш насны ахмадуудад цаазын ял оноохгүй.

 


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …