Нью-Йоркт халдлага үйлдсэн этгээд хэн бэ?

Энэ мягмар гаригт Нью-Йорк хотын худалдаа, эдийн засаг төвлөрсөн  хэсэг болох Манхэттен дүүрэгт  гарсан террорист халдлагыг үйлдсэн Сайфулло Сайповын талаар зарим мэдээлэл ил болжээ. Албаныхны мэдээлснээр Сайпов Нью-Жерси мужид энэ оны зургадугаар сард нүүж ирэхээсээ өмнө Флорида болон Охаёо мужид амьдарч байсан аж.

Охаёо мужид эхнэр хоёр охины хамт амьдарч, зар сурталчилгааны машины жолооч хийж байсан түүний Нью-Жерси дэх хөрш нь “Тэд сүүлд нэг хүүтэй болсон” хэмээсэн байна. Түүнтэй хамтран ажиллаж байсан хүн “Тэр надтай улс төр болон дэлхийн байдлын талаар үе үе маргадаг байсан. Мөн Израиль болон Палестины асуудлыг ярьдаг байсан ч “ISIS”-ийн талаар юу ч цухуйлгаж байгаагүй” гэжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …