Америкийн Техас мужийн Бриа Бауманн охин “CLOVES syndrome”-той төрсөн байна. Энэ нь нэн ховор төрлийн өвчин бөгөөд дэлхий дээр ийм 200 хүн байдаг аж. Биеийн хаана ч хавдар үүсч болдог аюултай.
Өнөөдөр хүртэл түүнийг амьд байлгахын тулд чадварлаг эмч нар 38 хагалгаа хийсэн. 14 сартай байхад нь хийсэн хагалгааны дараа маш хүнд байдалд байсан бөгөөд эх нь дэлхийн алдартай эмч нарыг хайж эхэлсэн аж. Тэднийг олсны дараа охиныг нь амьд байлгах итгэл найдварыг өгөөд байгаагаа илэрхийлжээ.
Түүний ээж Софиагийн эмч нар Бриаг гэдсэнд нь байхад нь үр хөндүүлэхийг зөвлөж байж. Гэхдээ Софиа охиноо төрүүлэхийг хүссэн бөгөөд Бриа одоо инээд баясгалан дүүрэн, үзэсгэлэнтэй, бүжигчин охин болсон юм.
Биеийн бүтэц нь хэвийн бус харагдах ч гэлээ тэр өдөр бүр дасгал сургуулилтаа хийж, завгүй байдаг.