Сатанчууд үгээ хэлэхийг хүсчээ. АНУ-ын Техас мужид “The Satanic Temple” нэртэй бүлэг байдаг бөгөөд “Three River” хотод “Бидний шашин хүүхдэд гар хүрэх явдлыг дэмжихгүй” гэсэн утга бүхий пайзыг өлгөсөн байна. Тэд сургуулиудад хүүхдийн биед гар хүрэх явдал байсаар байна гэдгийг хэлэхийг хүсч. “The Corpus Christi Caller-Times” сонинд зарим хүүхэд багшийгаа үл хүндэтгэх үйлдэл хийсэн л бол цохиулдаг болохоо мэдээлсэн явдал гарсан. “The Satanic Temple” өөрсдөө Сатаныг чөтгөр бурхны аль нь ч биш гэж үздэг ба “Хүний бие бол халдашгүй зүйл” гэжээ. Мөн “Бид бол хүмүүнлэг үйлсийн бүлэглэл” гэсэн.
Харин сургуулиудын зүгээс “Гадны бүлэглэл өөрийн шашны итгэл үнэмшлээ бидэнд тулгах боллоо” хэмээсэн аж. Америкийн сургуулиудын хүүхдийн биед гар хүрдэг 15 мужийн нэг нь Техас муж. 2013-2014 оны хүүхдийн биед гар хүрсэн нийт тэмдэглэлийн талаас илүү хувийг Техас, Алабама, Миссиссиппи гурван муж эзэлсэн юм. АНУ-ын Боловсролын Албаны Дарга эдгээр мужийн захирагчдад “Хүүхдийн биед гар хүрэх явдлыг зогсоо!” гэсэн тушаал хүргүүлсэн байна. Мөн үүнд “Сургуулийн уламжлалыг зөвтгөх шалтгаанд үзэхгүй ба арьс өнгө, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлах үзэлд арга хэмжээ ав!” гэжээ.