Т.Аюурсайхан: Засгийн газар нь Засгийн газар шиг, нам нь нам шиг тогтолцоо оршоосой

Related image

Засгийн газарт ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй, шударга зарчимч хүмүүс цөөхөн бий. Тэдний нэг нь Т.Аюурсайхан гишүүн юм. Тэрбээр УИХ дахь оффшорын эсрэг бүлэг байгуулж, ард түмний дуу хоолой болсоор ирсэн.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 30-нд болж өнгөрсөн байнгын хорооны хуралд ийнхүү хэлж байжээ. Тухайлбал “Ар гэр, аюулгүй байдлаа өндөр эрсдэлд оруулан сүүлийн 20 гаруй жилийн Монгол төрийн ялзрал, хууль хүчнийхэн, бизнес улс төрийн нам дамнасан мафижсан тогтолцоог устгахын төлөө явж байна. Албан тушаалын төлөө яваагүй. Сайд болохгүй. Зөв өөрчлөлт, шинэчлэлт, Монголын төр, улс төрийн намуудыг муу муухай бүхнээс цэвэрлэхийн төлөө явж байгаа. Монгол Улсын язгуур эрх ашиг, ард түмнийхээ төлөө сонгогчдынхоо итгэлийг албан тушаалаар наймаалцах хүмүүс бид биш. Төр нь төр шиг, парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг, нам нь нам шиг тогтолцоо оршоосой” гэжээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …