“BMW” компани нэг сая машинаа буцаан татна

Image result for bmw north americaГерманы авто машин үйлдвэрлэгч BMW компани галын аюул үүсгэж болзошгүй хоёр зөрчлийн улмаас Хойд Америкт борлуулсан нэг сая автомашиныг буцаан татахаар болжээ. Учир нь 2006-2011 онд үйлдвэрлэгдсэн машинуудынх нь үлээгч тохируулагчийн цахилгааны утас халсан гэнэ. Цахилгааны утас халсан нь холбоосуудыг хайлуулж, галын аюул үүсгэх эрсдэлтэй” хэмээн тус компаниас мэдэгджээ. Уг гэмтлийн улмаас 2015 онд гурав, өнгөрсөн есдүгээр сард нэг осол бүртгэгдсэн аж. Буцаан татах ихэнх машиныг АНУ-д борлуулжээ. Тус компани өнгөрсөн сард АНУ-д борлуулсан мужийн захиргааны байгууллагатай уулзсаны дараа дээрх доголдолтой машинуудаа зах зээлээс татахаар шийдвэрлэсэн аж.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …