Аль Каида”-гийн толгойлогч Аль Завахири “АНУ-ыг мөнхийн дарамтанд заналхийлэлд байлгах амархан”

 09-01-23-1951492781“Аль Каида”-гийн толгойлогч Аяман Аль Завахири цуст халдлага болсон есдүгээр сарын арван нэгний өдөр лалын шашинтнуудыг халдлагад уриалсан дуут мэдэгдлийг бүлэглэлийнхээ цахим хуудсанд байршуулжээ. Тэрбээр энэхүү мэдэгдлээрээ бүлгийн дагалдагчдыг АНУ-ын газар нутагт халдлага хийхийг уриалжээ.

Гэхдээ энэ халдлагаа зэвсгээр бус эдийн засгийн аргаар явуулж, дайсныхаа хүчийг юу ч үгүй ховх сорохыг Америк дахь лалын шашинтнуудад уриалсан байна. Аяман Аль Завахири “АНУ-ын хүч шавхагдашгүй биш учраас Исламын мужахедин буюу лалын дайчдаа атаат дайснаа дотроос нь хэмлэ.

Америкийг мөнхийн түгшүүр, заналхийлэлд байлгахад цөөхөн тооны халдлага хийхэд л хангалттай” гэж уралсан байна. АНУ-ын тагнуулын албаныхан одоогоор тухайн бичлэгийн жинхэнэ эсэхийг шалгаж байгаа юм байна.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …