Дональд Трамп Америкаар оролдохгүй байхыг Хойд Солонгост анхаарууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын парламентад өнөө өглөө хэлсэн үгэндээ Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унд хандаж “Биднийг басамжлах хэрэггүй. Америкийг доогуур бүү үнэл” гэв. Мөн “Пхеньяны асуудлыг зогсоохын тулд бусад үндэстэн хамтарч хүчээ зузаатгах хэрэгтэй” гэв.

Пхеньяны цөмийн зэвсгийн асуудал Трампыг хилэгнүүлээд байгаа. Өнгөрсөн жил Хойд Солонгос НҮБ-ын хоригийг үл ойшоон хэд хэдэн пуужингийн туршилт хийсэн ба есдүгээр сард зургаа дахь, хамгийн том цөмийн зэвсгийн туршилтыг хийсэн юм. Мөн тэрээр “Хойд Солонгос өвөөгийн чинь төсөөлсөн шиг диваажингийн орон биш. Харин ямар ч хүн амьдрахад тохирохооргүй там” гэдгийг нэмж хэлжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …