Гүнж Кейт Миддлтон Кенсингтоны ордонд болсон хандивын арга хэмжээнд хүрэлцэн иржээ

Английн гүнж Кейт Миддлтон гэр бүлүүд болон хүүхдүүдэд хандив тусламж үзүүлдэг “ The Anna Freud” үндэсний төвийн ээлжит үйл ажиллагаанд мягмар гаригийн орой хүрэлцэн иржээ.

Кейт 35 настай бөгөөд одоогоор хөл хүнд байгаа.

Тэрээр эмэгтэй хүн хөл хүнд болсон ч гадаад үзэмжиндээ анхаарах байдлаа хязгаарлахгүй байж болохыг үлгэрлэн үзүүлэв.

Уг арга хэмжээнд Бельги гаралтай Америкийн дизайнер Диана фон Фюрстенбергийн урласан даашинзыг өмссөн байна.

Гүнж хандивын байгууллагын ажилчид, гэр бүлүүдтэй уулзсан. Ханхүү Виллиам, гүнж Кейт нарын гурав дахь хүүхэд ирэх дөрөвдүгээр сард мэндэлнэ.

2014 онд охин Шарлоттыг тээж байхдаа ч Диана фон Фюрстенбергийн 785 еврогийн үнэтэй даашинзыг өмсөж байсан.

 


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …