Австрали улс нүцгэн зураг нь дэлгэгдсэн бүсгүйчүүдээ хамгаалж эхлэв

Австралид нүцгэн зураг нь интернэтэд дэлгэгдсэн эмэгтэйчүүдийг хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ. Тэдний facebook-ээр илгээсэн зургийг ихэвчлэн хуучин найз залуу нь юм уу харилцаж байсан эрэгтэй нь зөвшөөрөлгүйгээр дэлгэн харуулдаг нь асуудал болж.

Харин Австрали эмэгтэйчүүдэд тулгарах ийм асуудлыг арилгахын тулд өөрийн зургийг олж харсан бол даруй устгаж болох техникийн арга хэрэгслийг нэвтрүүлсэн байна. Мөн мэдүүлэг өгч хуулийн хүрээнд арга хэмжээ авахуулж болохоор болсон. Австралийн “eSafety”-гийн төлөөлөгч “Манай улсын нийт эмэгтэйчүүдийн 20 хувь нь ийм асуудалд орж байсан бөгөөд тэд 16-49 насныхан” хэмээжээ. Тэдний 76 хувь нь зураг нь цацагдсан байгааг хараад юу ч хийж чадалгүй өнгөрөөсөн.

Америкийн Калифорни мужийн засаг захиргаа, төрийн бус байгууллага өмнө нь энэ асуудалд дорвитой арга хэмжээ авч байсан юм. Өнөөдрийн байдлаар Англи, Канад, Шинэ Зеланд, Япон болон Америкийн ихэнх мужид ийм асуудлыг хуулиар шийдвэрлэхээр болгоод байгаа.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …