Арабын хойгийн өмнөд хэсэгт оршдог Йемен улсад хоёр жил хагасын хугацаанд үргэлжлээд байгаа иргэний дайнаас болж долоон сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа. Ази тивд ордог уг улс нийт 28 сая хүн амтай. Өлсгөлөнд нэрвэгдээд байгаа хүмүүсийн 500,000 орчим нь таваас доош насны хүүхэд гэдгийг НҮБ-аас хэлсэн.
Саудын Арабын Эвслийнхний зүгээс “”Houthi”-гийн эсэргүүцэгчдэд Иран зэвсэг илгээх болсон тул бид газар, ус, агаарын замыг хаагаад байгаа” гэсэн.
Үүний улмаас Йемений иргэдэд хүргүүлсэн хоол хүнс, эм тариа болон түлш саатаад байгаа. НҮБ-ын Хүмүүнлэгийн үйлсийн ажилтан Марк Ловкок Саудын Арабын Эвслийнхнийг энэ асуудалд хурдан арга хэмжээ авахыг шаардсан.
Тусламжийн зүйлс дотор Улаан Загалмайгаас 900,000 гаруй хүнд илгээсэн булчин задрах тахлын эсрэг эм байгаа аж.