Гэдсээрээ нийлсэн ихэр алхаж сурна

Америкийн Айдахо мужийн Калли, Картер Торрэс гэх ихэр хоёр охин хэвлийн хэсгээрээ нийлсэн. Эх Челсид нь тэднийг хэвлийдээ тээж байх үед эмч нар үр хөндүүлэхийг зөвлөж байж. Харин Челси хүүхдүүдээ төрүүлэхээр шийдсэн.

Одоо есөн сартай ихрийг тусгайлан хийсэн хөдөлдөг хэрэгслийг ашиглан алхуулж сургах аж. Тэдний эцэг Ник хүүхдүүддээ мэс ажилбар хийлгүүлэхээр яаравчлахгүй байгаа. Харин эмч нар тэдэнд ирээдүйд амжилттай мэс ажилбар хийх боломж байгааг хэлсэн аж. Тэд дээрээ гурван настай ахтай.

 

 


Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …