АНУ-ын орон нутгийн сонгуульд трансжендер нэр дэвшигч ялалт байгуулжээ

Америкийн Нэгдсэн Улсын  Виржини мужийн орон нутгийн төлөөлөгчийн танхимд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн трансжендер нэр дэвшигч ялалт байгуулжээ.

Даника Рой нь 4 жилийн өмнөөс хүйсээ солиулах мэс засал хийлгүүлжээ.  Даника сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн 73 настай хашир туршлагатай улс төрч Боб Маршаллыг ардаа орхижээ. Маршалл сүүлийн 13 жилийн туршид мужийн төлөөлөгчийн танхимд суусан улс төрч юм. Даника Рой өөрийн өрсөлдөгч хашир туршлагатай улс төрчийг ардаа орхиж, Америкийн түүхэнд мужийн төлөөлөгчийн танхимд сонгогдож чадсан анхны трансжендер улс төрч болсон байна.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …