БНХАУ-ын алдарт жүжигчин Жао Вэйг хувьцааны арилжаанд оролцохыг таван жилийн хугацаатайгаар хоригложээ.
Жао Вэй “Alibaba Pictures” тэргүүтэй хэд хэдэн компанид томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн бөгөөд түүний нөхөр Хуан Юлон “Alibaba group”-тай хамтран хаалттай хүрээнд хувьцааны хэлцэл хийж байжээ.
БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо Жао Вэйн гэр бүл болон тэдний эзэмшдэг “Tibet Longwei Culture Media” компанид 1.2 сая юанийн торгууль ногдуулжээ.
Тэрбээр богино хугацаанд амжилтад хүрч жүжигчин бүсгүй Азийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний нэгээр шалгарч байсан юм.