Италийн суут зураач Леонардо Да Винчигийн Есүс христын хөрөг зураг 450 сяа доллараар дуудлага худалдаагаар зарагдаж түүхэн дээд амжилт тогтоолоо.
Уг зургийг 1500-аад оны үед зурсан гэх бөгөөд 66см-ийн өндөртэй “Salvator Mundi” хэмээх нэртэй юм. Зурагт Есүс Христ зүүн гартаа дэлхийн бөмбөрцөг барьсан гэлтэй баруун гараараа адислаж сэргэн мандалтын үеийн хувцас өмссөн дүрээр зуржээ. Дуудлага худалдааны үеэр зургийг ОХУ-ын тэрбумтан Дмитрий Рыбовлев дахин зарахдаа 450 сая ам доллараар үнэлүүлж худалдаалжээ.
Мөн зургийг 1900-д онд Да Винчигийн шавь зурсан гэж тогтоож байсан ч судлаачид Да Винчигийн өөрийнх нь зурсан зураг гэдгийг сүүлд сэргээн засварлахдаа тогтоожээ.