Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Азид 12 өдрийн айлчлал хийснийхээ дараа мэдэгдэл хийжээ. Тэрээр айлчлалынхаа үеэр нэлээд шүүмжлэл авсан. Ерөнхийлөгч Америкийн алдаа дутагдалтай талыг засах болон сонгогчиддоо өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө шаргуу ажиллах болохоо хэлжээ.
Трамп худалдааны салбарт удахгүй шинэ эргэлт хийж Хойд Солонгосын түрэмгийллийн эсрэг улс орнууд нэгдэх хэрэгтэй байгаа талаар ярьлаа. Цаашлаад дараагийн удаад Америкийн эрх ашгийг хамгийн түрүүнд харгалзан үзэж аливаа чухал шийдвэрийг гаргах болно гэв. Хятадтай харилцан тэнцвэртэй худалдаа хийх болохыг мөн нэмж хэллээ.