Энэтхэг Пакистан болон Бангладеш улстай залгадаг хоёр хилээ тусгаарлах ажлыг эхлүүлээд байна. Дотоод хэргийн сайд Ражнат Син энэ талаар мэдэгдсэн. Террористууд заналхийлж эхэлснээс хойш Энэтхэг тус хоёр хилийн 90 хувьд хамгаалалт гаргасан.
Террористууд одоо ч Энэтхэгийн аюулгүй байдалд халдахыг оролдоод байгаа тул хилээ тусгаарлах ажлыг хурдан хугацаанд хийж байна. Уулархаг, шигүү ой болон гол мөрөнтэй хилийн хэсгүүдийг хамгаалах дээр мөн өндөр ач холбогдол өгч байгаа аж.
Энэтхэг нийт зургаан улстай хил залгадаг. Хойд хэсгийн Кашмир 1947 оноос хойш Пакистантай зөрчилтэй байгаа. Харин Бангладешаас сүүлийн жилүүдэд хууль бус цагаачид ихээр ирэх болсон.
Нийт 15 сая хууль бус цагаач иргэн Бангладешаас Энэтхэгт суурьшсан тооцоо байгаа.
Ямартай ч шинжээчдийн зүгээс хилээ тусгаарлах ажил байгалийн тогтоц гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс улбаалж хичнээн чармайж, технологийг ашиглалаа гээд тийм ч амар байхгүй болохыг хэлсэн байна.