Сингапур Хойд Солонгостой хийх худалдаагаа зогсоожээ

Өнгөрсөн оны байдлаар Сингапур Хойд Солонгосын 8 дахь томоохон худалдааны түнш орон байсан. Харин Сингапур Хойд Солонгостой хийх бүх худалдаагаа 11 сарын 8-аас хойш зогсоогоод байна.

Зургаа дахь цөмийн зэвсгийн туршилтыг хийснээс хойш НҮБ Хойд Солонгост хориг арга хэмжээ хүлээлгээд байгаа ба НҮБ Хойд Солонгосын Сингапур дахь хэд хэдэн аж ахуй нэгж болон бизнесийг хараандаа авсан байна.

Америк болон НҮБ-ын талаас Хойд Солонгосын худалдаанд хориг тавьснаар цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ хязгаарлана гэж найдаж байгаа.

Хоёр орон дипломат харилцаагаа хэвийн үргэлжлүүлсээр байгаа юм.

 


Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …