Харвардын их сургуулийг төгсөхийн тулд юу даван туулснаа хуваалцсан залуу

Шаннон Сатонори гэх нэртэй энэхүү залуу өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд юуг даван туулснаа Харвардын их сургуулийг төгсөхдөө хуваалцжээ. Дэлхийд хамгийн алдартай уг сургуулийг төгссөн түүний түүх олон хүнд урам зориг хайрласан.

Ахлах сургуульд байхаас нь л нэр хүндтэй сургуульд орно гэдэг зөвхөн мөрөөдөл гэдгийг эргэн тойрныхон нь хэлж байж. Гурван дүүгээ тэжээхийн тулд “McDonald’s”-т ажиллаж, нөөтбүүк авахын тулд 150 цаг нэмэлт ажил хийн, “wifi”-гүй гэрт амьдарч байв.

Цонхоороо нөөтбүүкээ гаргаж хөршийнхөө “wifi”-г хэрэглэж байлаа. Ариун цэврийн өрөө угаах, ном өрөх, хувцас зарах гэх мэт ажлыг ч хийж байсан аж. Өглөөний 4 цаг хүртэл гэрийн даалгавраа хийж, машингүй байсан тул гэртээ харихын тулд хотын хамгийн аюултай хэсгээр алхаж явна.

Агуулахын ажилтан, цагаач хүний хүү тэрээр “Teen Vogue”-т ярилцлага өгөхдөө “Ямар ч асуудал тулгарлаа гээд ухарч болохгүй. Толгойгоо өөд нь өргө. ханцуйгаа шамла. Тэгээд хүн бүр хэн болохыг хүсэж байна тэр хүн болохыг зорих эрхтэй гэдгийг санаж, сайн хичээгээрэй” хэмээн хэлсэн.

 


Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын …