Японы сүмогийн холбооноос Харүмафүжийг байцааж эхэлжээ

Нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэллээ гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Сүмогийн холбооны албаны хүмүүс Харүмафүжи Д.Бямбадоржийг өчигдөр 10:00 цагаас Токио хот дахь “Риогокү” ордонд байцааж эхэлсэн байна.

Өнгөрсөн сард Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Таканойва А.Баасандоржийг “Өөрөөсөө өндөр цолтой, чансаа өндөр бөхчүүдтэй хүндэтгэлтэй харьцсангүй” гэх шалтгаанаар зодож, хүнд бэртэл учруулсан гэж Харүмафүжийг буруутгаж байгаа билээ.

 

Эх сурвалж:montsame.mn

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …