Японы гүнж Мако хуримын товоо зарлав

Японы эзэн хааны ордны захиргаа өнөөдөр гүнж Макогийн хуримын товыг зарлалаа. Гүнж Мако Кэй Комуро нар ирэх оны арваннэгдүгээр сарын 4-нд хуримаа хийхээр болжээ. Харин сүй тавих ёслол нь ирэх оны гуравдугаар сарын 4-нд зохион байгуулахаар болсон байна.

Гүнж Макогийн сүйт залуу Комуро эзэн хааны их сургуульд сурч байсан төдийгүй одоогоор Хитоцубашигийн их сургуулийн төгсөх ангид суралцаж хажуугаар нь хуулийн компанид ажилладаг юм. Тэд одоогоос таван жилийн өмнө танилцаж жилийн ой дээр гүнжид гэрлэх санал тавьжээ.

Гүнж Макогийн хайр сэтгэлийн явдал өнгөрсөн 5 сард ил болсон юм. Эзэн хааны гэр бүлийн хуулиар гүнж Мако жирийн иргэнтэй гэр бүл болох тул албан ёсоор хэргэм зэргээс татгалздаг гэнэ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …