Лаос улстай оюутан солилцох шинэчилсэн хөтөлбөрт гарын үсэг зурлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүн албан ёсны айлчлал хийж байна.

Энэ хүрээнд Боловсролын сайд нар албан ёсны уулзалт хийж, оюутан солилцооны шинэчилсэн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр сайд нар хоёр орны харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, оюутан солилцоо, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

Манай хоёр улс 1976 оноос хойш харилцан оюутан солилцож эхэлжээ. Өнөөдрийг хүртэл Засгийн газар хоорондын тэтгэлгээр хоёр улсын нийт 60 орчим залуус оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан аж.

Энэхүү айлчлал нь БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайдын түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал учраас хоёр улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …