Дональд Трамп “Time” сэтгүүлийн Оны онцлох хүнээр тодрох уу?

“Time” сэтгүүл жил бүр Оны онцлох хүнийг нэрлэж зургийг нь нүүрэндээ гаргадаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн хувьд Дональд Трампыг Оны шилдэг хүнээр тодруулах хүсэлтэй байгаа талаар ерөнхийлөгч өөрийн twitter хуудаснаа жиргэжээ.

Тэрээр “Тimes-аас над руу утастаж та оны онцлох хүн болж “Магадгүй” байгаа гэлээ. Би тэгвэл ярилцлага болон зураг авалтад орох ёстой болох байх. “Магадгүй” гэдэг нь яг тодорчихсон гэсэн үг биш л дээ. Ямартай ч баярлалаа.” гэсэн утгатай үг бичжээ.

Энэ жиргээг уншаад олон хүн сэтгэгдэл бичсэн бөгөөд зарим олны танил хүн юу гэж жиргэснийг сонирхъё.

Анди Муррей: “BBC-ээс над руу утастаж та оны онцлох спортын хүн болж “Магадгүй” байгаа гэлээ. Би тэгвэл ярилцлага болон зураг авалтад орох ёстой болох байх. “Магадгүй” гэдэг нь яг тодорчихсон гэсэн үг биш л дээ. Ямартай ч баярлалаа.”

Жулиа Луис-Дрейфус: “New York Times-аас над руу утастаж та оны онцлох инээдмийн жүжигчин болж “Магадгүй” байгаа гэлээ. Би тэгвэл ярилцлага болон зураг авалтад орох ёстой болох байх. “Магадгүй” гэдэг нь яг тодорчихсон гэсэн үг биш л дээ. Ямартай ч баярлалаа.”

Стивен Кинг: Time намайг оны онцлох хүн болох уу гэлээ. Би үгүй гэсэн. Pennywise алиалагчтай хамт зургаа авахуулж сэтгүүлийн нүүрэнд гарахгүй. Уучлаарай Time сэтгүүл.”

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …