Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.
Энэхүү зарлигийг дэмжин анх удаа БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ хамтран “Олуулаа уншъя ” уриан дор тэмдэглэх “Номын баярын өдөр”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.
Арга хэмжээ:
-Монгол шинэ номын танилцуулга,
-БНСУ-ын монголч эрдэмтдийн хэвлүүлсэн номын танилцуулга
-Монгол номын сангийн танилцуулга
-Монгол номын худалдаа, ном солилцоо
-Монгол номын сангийн шилдэг уншигч шалгаруулах
Арга хэмжээ болох газар: Монгол Улсын ЭСЯ-нд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагаас
Асууж тодруулах зүйл байвал 010-5828-5299 утсаар холбогдоно уу.
БНСУ дахь МУ-ын Элчин сайдын яам
БНСУ дахь Монгол номын сан
https://www.facebook.com/mongollibrary
* Чусогийн баярын өдрүүдээр Элчин сайдын яам ажиллаж байна.
эх сурвалж: mglradio.com