Ким Жон Нам биедээ хорны ерөндөг авч явжээ


Хойд Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ах Ким Жон Нам энэ оны 2 сард Куала Лумпурын нисэх буудалд шууд үхэлд хүргэдэг, маш хүчтэй VX хор нүүр рүү нь цацсаны улмаас хордож, амиа алдсан юм. Тэгвэл тэрээр амиа алдах үед биедээ хорны эсрэг ерөндөг авч явсан талаар хорын шинжилгээний дүгнэлтэд дурджээ.

Тодруулбал Ким Жон Намын хорны шинжилгээний дүгнэлтэд бичсэнээр тэрээр VX төрлийн мэдрэлд нөлөөлдөг, хорын эсрэг үйлчилгээтэй 12 шил атропин биедээ авч явсан байна. Ким Жон Намыг хордуулж хөнөөсөн хэрэгт Индонез, Вьетнамын иргэн хоёр эмэгтэйг сэжиглэн, баривчилсан.

Сэжигтнүүд энэ хэрэгт буруутай нь тогтоогдвол ялын дээд хэмжээ авна. Нисэх буудлын камерын бичлэгт хоёр сэжигтэн Ким Жон Намд дөхөж очин, нүүр рүү нь ямар нэгэн зүйл цацаж буй нь бичигдсэн байсан юм.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …