Өчигдөр Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Франц, Турк зэрэг хэд хэдэн орны удирдагчтай утсаар ярьсан байна. Хаант засаглалтай Арабын улс болох Йорданы Гадаад хэргийн сайд Аяман Сафади Америкт “Израилийн нийслэлийг Иерусалим гэж үзэх нь аюултай нөхцөл байдлыг дагуулж болзошгүй” хэмээн сануулжээ.
Ялангуяа Дундад Азийнхны газар нутгийн зөрчилтэй холбоотой маргааныг сэдрээх магадлалтай гэдгийг сануулсан байна. Тэрээр НҮБ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд “Та бүгд Израилийн нийслэлийг Иерусалим гэж үзвэл Араб болон Муслимын ертөнцийнхнийг уурлуулж, түгшүүрт байдал нэмэгдэн, энх тайвны төлөөх чармайлт талаар болж мэднэ” гэж сануулсан аж.
1967 онд болсон Дундад Азийн дайнаас хойш Израиль зүүн Иерусалимыг эзэлж авсан. 1980 онд эзэмшилдээ авсан газар нутгийг тэлсэн ба ОУ-ын хуулиар тус бүс нутгийг “эзлэгдсэн газар” хэмээдэг.
Тэр цагаас хойш Израильчууд Иерусалимыг “мөнхийн, хуваагдашгүй” нийслэл гэж үзсэн бол Палистинчууд Иерусалимын зүүн хэсгийг ирээдүйд буцаж бие даан гарч, төрт улсын нийслэл болно хэмээж байгаа юм.