Далай лам: Барак Обама чи залуу байна, илүү ихийг хийж чадна

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод Америкийн өмнөх ерөнхийлөгч Барак Обама Далай ламтай уулзаж бодь сэтгэл, асрал, энэрэл нигүүлслийн талаар ярилцжээ. Тэд өмнө нь таван удаа уулзаж байсан.

Б.Обама таван хоногийн айлчлалынхаа үеэр Энэтхэгээс гадна Хятад, Францад очжээ. Тэрээр Далай ламтай 45 минутын хугацаанд дэлхийн энх тайвны талаар ярилцсан. Далай лам Б.Обамад хандаж “Чи зөвхөн Америкийн ерөнхийлөгч асан бус шүү. Чи бол Нобелийн Энх Тайвны Шагнал хүртсэн хүн. Бас залуу учраас илүү ихийг ч хийж чадна.” хэмээжээ.

Далай лам 2011 онд Төвдийн Засгийн газар дахь үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн. Б.Обама Буддын “Төв үзэл”-ийг Төвдийнхний шашин соёл, өв уламжлалын дархлаа нь гэж боддогоо илэрхийлсэн аж.

Тэрээр өмнө нь Дээрхийн гэгээн 14-р Далай ламыг Цагаан ордонд дөрвөн удаа хүлээн авч уулзсан байдаг.

 


Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …