Гадаадын иргэнийг хөнөөж орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг гарчээ

гэмт хэрэг зурган илэрцүүд

Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин суух гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг 2017 оны 12-р сарын 04-ний өдөр үйлдэгдсэн байна.

Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж Монгол Улсын иргэн, 1992-1995 онд төрсөн залуус үйлдсэнийг тогтоосон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлжээ.

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …